|
Видео

Шинэ мэдээ

Хандивын мөнгөөр өөрсдийгөө шагнасан 21 албан тушаалтанд ХАРИУЦЛАГА тооцжээ

 

Хандивын мөнгөөр өөрсдийгөө шагнасан 21 албан тушаалтанд ХАРИУЦЛАГА тооцжээ

 

Улсын Онцгой комиссын дансанд цугласан иргэдийн хандивын мөнгөнөөс нэр бүхий 21 албан тушаалтан өөрсдийгөө цар тахлын үед сайн ажилласан, илүү цагаар нойр хоолгүй зүтгэсэн гээд тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан баримт ил болж, олон нийтийг бухимдуулсан билээ. 

Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болсон байдаг. 

Тэгвэл дээрх нэр бүхий 21 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр /2020.11.03/ Төрийн ордонд болсон УИХ-д Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хурлын үеэр тодотгосон юм. 

https://news.zindaa.mn/3gew

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler