|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр

Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр

 


Өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-нд "Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” тохиож байна.

Харин Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.

Тус өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Ингээд "Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Олон Улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид болон бусад байгууллага, хүмүүст дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler