Видео
Шинэ мэдээ
Месси дээд амжилт тогтоов

Ням гарагт болсон Испанийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнд "Барселона” баг "Бетис" клубыг 4:1 онооны харьцаатайгаар ялсан байна. Өдгөө 31 настай Аргентины хөлбөмбөгчин гурван гоол оруулжээ.
Ийнхүү Месси 477 ялалттай болж "Барса”-гийн хагас хамгаалагч асан Хавигийн дээд амжилтыг эвджээ. Хави 476 тэмцээнд ялж байжээ. Энэ үзүүлэлтээр гуравдугаарт хагас хамгаалагч асан Андрес Иньеста /459/ орж байна.
