|
Видео

Шинэ мэдээ

МАНАНГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ҮНЭН ТӨРХ

¬ Дубайн гэрээг монголчуудад биш гадныханд, бүлэглэлд ашигтай шийдсэн.
¬ Тавантолгойн орд руу олон удаа дайрч, өрмийг нь авч, хусмыг нь монголчуудад үлдээх гэж байна. 
¬ Монголын гурав дахь том алт, зэсийн орд болох "Цагаан суварга” 3 сая монголчуудын хяналтаас гарч, нэг гэр бүлийн мэдэлд шилжлээ.
¬ Эрдэнэтийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьж, 49 хувийг нь УИХ-аар оруулахгүй дээрэмдсэн.
¬ Монголын банк санхүүгийн 90 хувийг хянаж байгаа төдийгүй дунджаар 40 хувийн хүүтэй /10-аас дээш хувийн хүүтэй бол мөнгө хүүлэлт гэж үздэг/ мөнгө зээлүүлж, монголчуудыг санхүүгийн мөлжлөгийн дарамтанд оруулж байна.
¬ Өмч хувьчлал, газар хувьчлал нэрийн дор цөөхөн гэр бүл тасартлаа баяжиж, дийлэнх монголчууд тэдний золиос боллоо. Хүүхдийн тоглоомын талбай, ахмадуудын нарлах газруудыг тэд дээрэмдсэн. 
¬ Иргэд маань өндөр хөгжилтэй орны иргэдийн нэг өдрийн цалинг сардаа авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртөн, боолын хэлбэрээр ажиллаж байна.

МАНАН НУРАН УНАВАЛ?

⎫ Монголчууд алдагдсан баялгаа эргүүлэн авах болно. /Эрдэнэт, Цагаан суварга, Асгат гэх мэт/
⎫ Хууль хяналтын байгуулагууд МАНАНгийн бүлэглэлийн хяналтаас гарч, томоохон хэргүүд /эрх мэдэлтнүүдийн үйлдсэн/ шударгаар шийдэгдэнэ. Үнэний талд зогссон бүхнийг эрүүдэн шүүдэг "Шударга бусын хонгил” нуран унана. 
⎫ Төрийн албыг арилжаалдаг систем унаж, төрийн үйлчилгээ ил тод, иргэндээ хүрдэг, хариуцлагатай болно. 
⎫ Монголын төрийг хэрсэн авлигын систем нуран унана.
⎫ Зах зээл дэх монополиуд, картеллууд нуран унаж, шударга өрсөлдөөн бий болно. 
⎫ Бензин шатахууны үнэ буурч, банк санхүүгийн монополиуд иргэдийг дураараа шулан мөлжиж чадахгүй болно.

Чухам үүний төлөө бид өнөөдөр эвлэлдэн нэгдэж, жагсаж байна. Монголчууд хагарал бутралыг хойш нь тавьж, хамтарч нэгдэж чадсан үедээ дандаа ялдаг байсан. Шунал тачаалаа дарж, шударга ёсыг эрхэмлэсэн цагт Монголчууд дандаа нэгддэг байсан. Ардын намын Монгол Ардчилсан намын Монгол гэж байхгүй ээ. Төв аймгийн Монгол Баруун аймгийн Монгол гэж үгүй ээ. Нэг Монгол, Нэгдсэн Монгол, Хөх Монгол, Чингисийн Монгол гэж бий Монголчуудаа Үнэт зүйлсийнхээ төлөө нэгдэн нийлцгээе^

Ж.Батзандан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler