МАН-ын бүлгийн дарга огцорлоо

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн хурлаас гарч ирэхэд нь тайлбар авлаа.
Тэрбээр "Бүлгийн шийдвэрийг дагах ёстой. Шийдвэрийг хүндэтгэж байна. Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласаныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдаа оноог ярьж болдоггүй болчихсон юм байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэж харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарах ёсгүй” гэлээ.
Д.Хаянхярваа өмнөх өдөр нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ын гишүүний хувиар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн .
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал, бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал,зохион байгуулалтыг хангаж чадаагүй хэмээн үзэж ажлаа өг гэж хэлсэн билээ.
