|
Видео

Шинэ мэдээ

УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан дэмжлэг хүсэв

УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан дэмжлэг хүсэв


Европын Холбооноос 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 47 улсын "Саарал”, 17 улсын "Хар” жагсаалтыг баталсан. Аж ахуйн нэгжийн "тэг” буюу бага татвар бүхий оффшор бүс болох Гернсни, Кэймэний арлууд, Жерси, Бермуд болон Хонконг, Швейцар зэрэг 47 улс татварын шударга тогтолцоо, ил тод байдлыг дэвшүүлэх амлалт өгснөөрөө "Саарал жагсаалт”-д багтсан бол Монгол Улс зарим оффшор бүс бүхий 16 улсын хамт хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт”-д бичигдсэн гэдэг.

 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг хүсчээ. Швейцарт мөнгөө нуусан улс төрчидтэй дотооддоо тэмцэх, тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах нь Монгол-Швейцарын найрсаг харилцаанд харшилж байна гэх үндэслэлээр Оффшорын эсрэг зохицуулалт бүхий НАНБХАШЗАШЗУС тухай хуулийн үйлчлэлээс зарим улсыг хасч, улмаар тэнд мөнгөө нуусан улс төрчдийг аврах ажиллагаа улам эрчимжиж байгаа аж. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулахаар болжээ. Худал мэдээлэл, ташаа үндэслэлийнх нь няцаалтыг өгч, эсэргүүцлээ илэрхийлж  Т.Аюурсайхан гишүүн Ерөнхий сайдад хандан доорх албан бичгийг илгээсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler