|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Сү.Батболдыг шалгуулахаар АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Сү.Батболдыг шалгуулахаар АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр " АТГ-т хүсэлт хүргүүлснээ унжиж өгье.Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий "Тэнгис” кино театр, "Алтай” констракшин, "Алтай” групп,”Алтай гацуурт”, "Ар үр Алтай”, "Алтай нутгийн хүчтэн” ХХК, "Алтай” холдинг групп, "Алтай кашмир”, "Чингис хаан” цогцолбор, "Чингис” зочид буудал, "Скай” их дэлгүүр, "Стар” телевиз, "Скай” трейдинг, "Скайтел” групп, "Скайтел” ХХК, "Скай медиа” корпораци, "Скай нет”, "И-Март”, "Бороо гоулд” зэрэг маш олон байгууллага байна. Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна. Танай байгууллага шударга үнэнийг сахиж, өргөн олныг хүндэтгэж яаралтай хариу ирүүлнэ үү” хэмээн бичлээ” гэсэн юм. Улмаар яаралтай хариу өгөхийг нь харна, АТГ бидний талд ажилладаг юм уу, эрх ямбатай хүмүүсийн талд үйлчилдэг юм уу гэдгийг бүгдээрээ харцгаая ” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler