|
Видео

Шинэ мэдээ

Гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Засгийн газрын хуралдаанаар 2018-2024 онд  гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөг баталсан байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийв.
Тэрбээр, "Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа Худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгасан. Одоо дахин сэргээж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байна. Мөн гадаад валютын нөөц, ажлын байр, иргэдийн цалин орлогыг нэмэхийн тулд экспортын хэмжээг өсгөх нь туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, технологи нутагшуулж ирсэн. Тиймээс одоо гадаадад Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадны зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгнө. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөгжих чухал арга хэмжээ. 2018 онд гурван төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөж байгаа. Нэн тэргүүнд хоёр хөрш орны зах зээлийг сонирхох болно” гэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler