|
Видео

Шинэ мэдээ

Нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн гурван намын материалыг буцаажээ

Нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн гурван намын материалыг буцаажээ

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд товлоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж хуулийн хугацаанд  долоон нам, эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд материалаа өгөөд байгаа юм. Тэгвэл үүнээс гурван намын  материалыг бүрдэл хангалтгүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй, буцаасан байна. Тодруулбал, Зон олны нам, Монголын үндэсний ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг материалыг буцаажээ.  Сонгуулийн ерөнхий хороо энэ долоо хоногт хуралдаж намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler