Видео
Шинэ мэдээ
АСЕМ-ЫН ҮЕЭР АВТОЗАМ, ХОТ ТОХИЖИЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БЭ
Тэгвэл АСЕМ-ын ажлын хүрээнд автозам, хот тохижилт, засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжинд хэдэн төгрөг зарцуулсан талаар доор бичиж байна.
АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд автозам, замын арчлалтад нийслэлээс нийт 13.8 тэрбум, ХБ-ны концессын 6.9 тэрбум, нийт 20.7 төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 63/37 дугаар "зөвлөмж”-ийн дагуу "шууд” гэрээ байгуулж шууд сонгон гэрээ хийжээ.
"АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн автозам, замын арчлалтад нийслэлээс нийт 13.8 тэрбум, ХБ-ны концессын 6.9 тэрбум, нийт 20.7 төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг шууд сонгон гэрээ хийж, 2016 оны эцэст 19.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна.
"АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн авто замын төсөл арга хэмжээнд нийт 2,991.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл, арга хэмжээг "АСЕМ”-ын уулзалтаас хойш хэрэгжиж дуусахаар гэрээнд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, АСЕМ-ын үйл ажиллагаанд холбоогүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, гэрээ байгуулсан байна. Тухайлбал,
"Тэргүүн саруул зам” ХХК-ийн гүйцэтгэсэн 1,478.4 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий "60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам”-ын /ХУД, 7-р хороо/
"УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 121.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий шинээр хийгдэх замын тэмдэг /гүйцэтгэлээр/ 2016 оны 12 дугаар сарын 01-нд дуусах;
"НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн нийт 873.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий авто замын тэмдэг, тэмдэглэгээг 16 байршилд хийх ажил,
"НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 50.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий туслах гудамж замуудын орц, гарц, зогсоол засварлах ажил,
"НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 70.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хотын гаднах авто замуудын өвлийн цас, мөсний цэвэрлэгээний ажил,
"НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 233.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд намрын улиралд хийх урсгал засварын ажил,
"Дүүрэн трейд” ХХК-ийн гүйцэтгэсэн 60.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий авто зам, явган замын зорчих хэсэг дээр байрласан шугам сүлжээний худгийн түвшин тааруулах ажил 2016 оны 10 дугаар сарын 30-нд дуусгах гэх зэрэг нийт 25 төсөл арга хэмжээг "АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамруулан мэдээлж, АСЕМ-ын зардлаас санхүүжүүлсэн байна.
2016 онд АСЕМ-ын ажилтай холбоотой хэрэгжсэн нийт төсөл, арга хэмжээний 74 хувийг нийслэлийн өмчид тусгаагүй байна.
Эдгээр захирамж, төсөл хөтөлбөрүүд тухайн үеийн Хотын захирагч Э.Бат-Үүлийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн бол шууд тендерийн хууль зөрчиж шууд гэрээ байгуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, З.Энхболд/ нарын "зөвлөмж”-ийн дагуу хийж байжээ.
О.Сайхан
Оллоо.mn
