Видео
Шинэ мэдээ
29-04-2026, 10:11
28-04-2026, 15:10
28-04-2026, 09:57
23-04-2026, 10:20
22-04-2026, 17:16
22-04-2026, 14:15
22-04-2026, 13:31
21-04-2026, 12:14
21-04-2026, 12:01
21-04-2026, 10:47
21-04-2026, 10:11
20-04-2026, 17:08
20-04-2026, 09:46
17-04-2026, 13:07
15-04-2026, 17:27
Н.Түвшинбаяр алтан медаль хүртжээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртсэн байна.
Энэ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө барилдсан байна. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр ялалт байгуулжээ.
Мөн 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдсан ч гурван торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгө, 4 хүрэл медальтай энэ тэмцээнийг амжилттай өндөрлүүлжээ.
