|
Видео

Шинэ мэдээ

“С.БАЯРЫГ БАРЬЖ, ШАЛГАХ ЗҮРХ ЗОРИГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД БАЙХГҮЙ”

“С.БАЯРЫГ БАРЬЖ, ШАЛГАХ ЗҮРХ ЗОРИГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД БАЙХГҮЙ”Ерөнхий сайд асан С.Баяр хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Энэ сарын 12-нд Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Түүнийг Оюутолгойн гэрээний асуудалд буруутган шалгаж буй. Тэгвэл хуулийнхан С.Баярыг хорьж байгаа шалтгааны талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Хуулийн байгууллага өнөөдөр С.Баярыг саатуулсан нь хуулийн байгууллагын эр зоригтойдоо гаргаж буй үйлдэл биш. Харин С.Баяр Ардчилсан намын гишүүдийг хорьж байгаа нь нийгэмд талцал үүсгэж болзошгүй гэж үзсэн учраас би өөрөө очиж шалгуулъя гэсэн учраас, тийм шийртэй эр хүн учраас л өөрөө шалгуулж байгаа гэж ойлгосон. Түүнээс биш С.Баярыг барьж, шалгах зүрх зориг хуулийн байгууллагад энэ цаг үед байхгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler