|
Видео

Шинэ мэдээ

“Монгол бахархалын өдөр”-т зориулсан чансаа өндөр бөхчүүдийн барилдаан болно

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд Монголчууд бид их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг "Монгол бахархалын өдөр” нэртэйгээр тэмдэглэж улс даяар амарч байхаар болсон билээ.

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон аж.  Энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн маргааш тохиож байгаа бөгөөд чансаа өндөртэй, шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Мөн энэхүү барилдааны өмнө бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. Уг чансааг энэ оны цагаан сарын барилдаанаас хойш болсон 17 барилдаанд бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг харгалзан гаргасан аж.

Ингээд залуу арслан Э.Оюунболд 14 барилдаанд зодоглож, 78 даваа, 10 унаатай 23939 оноогоор нийт бөхчүүдийг тэргүүлсэн бол улсын наадмын үзүүр бөх, арслан П.Бүрэнтөгс 19195 оноотой удаалсан байна. Гуравт улсын харцага Ц.Содномдорж 16754, дөрөвт улсын арслан Н.Батсуурь 14359, тавд улсын гарьд Б.Гончигдамба 11604, зургаад улсын начин Э.Даш 11323, долоод улсын аварга Г.Эрхэмбаяр 11219, наймд улсын начин Р.Пүрэвдагва 11197, есөд улсын харцага Ө.Бат-Орших 9745, аравт улсын заан Б.Батмөнх 9200 оноотой бичигджээ. Энэ удаагийн чансаанд нийт 124 бөх бичигдсэн бөгөөд дэлгэрэнгүй чансааг эргэн хүргэх болно.

Г.Төмөр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler