![]() |
Видео
Шинэ мэдээ
Халамжийн Д.Баярсайханы 4.5 тэрбумын хэрэг замхарчээ
Манай сонин өнгөрсөн оноос эхэлж нийгэмд дуулиан, шуугиан тарьж
байсан авлига, албан тушаалын гэмт хэргvvд хэрхэн яаж шийдэгдсэн, хэд нь
замхран алга болж байгаа талаарх мэдээллийг хvргэж байгаа. Бид энэ
удаад Халамжийн гэх тодотголтой Д.Баярсайхан нарт холбогдох гэмт хэргийн
талаар нэхэн хөөсөн юм.
Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдvгээр сард Нийгмийн халамж vйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхvv бvртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, тvvний төрсөн дvv болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгvй хэмээн хуулийнхан хорьж, цагдаж хэсэгтээ л сvр хvчийг vзvvлсэн.
Гэтэл хууль хvчнийхэн ар араасаа пижигнэлдэж байсан энэ хэрэг жил орчмын дараа чимээгvй болж, хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгvй, тэр ч байтугай vнэхээр тэд улсад их хэмжээний хохирол учруулсан юм уу гэсэн байдлаар хандсан байж ч болзошгvй мэдээлэл дуулдах болов. Бид уг хэргийн талаар цагдаа болон прокурорын хэд, хэдэн эх сурвалжтай уулзаж тодруулахад "Наад хэрэг чинь яг одоо хаана шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгvй байна” гэх хариултыг өгч байв. Уг нь Д.Баярсайхан нарын хvмvvсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дvv нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжvvлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгvй гэсэн мэдээлэл баривчилгааны дараахан хэвлэлээр мэдээлэгдэж байсан. Тэгвэл энэ vйл явдлаас хойш зургаан сар орчим чимээгvй байж байгаад хэргийн мөрдөн байцаалт идэвхжиж байсан тvvхтэй.
Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эзэддээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа, мөрдөн шалгалтын чимхлvvр ажиллагаа шаардагдах учраас цагдаагийн байгууллага томоохон хvчээр ажиллаж төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж, мөрдөн байцаалт явуулан ажиллагаагаа дуусч, дvн мэдээгээ нэгтгэж эхэлснийг тухайн vед эх сурвалж мэдээлж байсан. Тvvнчлэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад "Нийгмийн халамж vйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгvй гэдэг vндэслэлээр Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байсан. Энэхvv шалгалтын явцад халамж vйлчилгээний сангийн мөнгийг угаасан байж болзошгvй гэж сэжиглэж байсан" гэдгээ ч хэлж байгаа юм. Яг vнэндээ хуулийнхан тухайн vед Халамж vйлчилгээний газрыг 2012 оноос эхлэн овоо хараандаа авч шалгасны эцэст нэлээд "но-той, ноцтой” зvйлийг хөдөлшгvй баримтаар тогтоож, нэр бvхий хvмvvсийг саатуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2013 оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын санхvvгийн тайлан тооцоо хуулийнхны анхаарлыг татсан учраас ийнхvv орсон, гарсан гvйлгээ болон халамжийн vйлчилгээнд зориулагдах ёстой хөрөнгө нь зориулалтын бусаар өөр зvйлд зарцуулагдсан байж болзошгvй хэмээн шалгах нөхцөл бvрджээ. Байдал ийнхvv эхнээсээ тодорч эхэлмэгц прокурор, цагдаагийнхан тэднийг цагдан хорих тухайд ямар ч асуудалгvй шvvгчийн шийдвэр гаргуулан хэл ам татлалгvй саатуулж байж. Хамгийн гол нь энэ хэрэгт нэлээд хэдэн өндөр албан тушаалтны нэр холбогдож эхэлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийгмийн халамж vйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй төрлийн халамжийг орон даяар тvгээдэг бөгөөд тус байгууллагын дансаар олон арван тэрбум төгрөг эргэлдэж иргэдийн гар дээр очдог аж. Өөрөөр хэлбэл, халамжийн vйлчилгээ нийт vйлчилгээний 95 хувийг эзэлдэг гэсэн vг. Тухайлбал, Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж vйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн талаар тухайн vед хуулийнхан хэлж, мэдээлж байсан. Энэ талаар хуулийн нэгэн эх сурвалж ийнхvv ярьж байв.

![](http://www.shuurhai.mn/wp-content/uploads/2014/11/d5067a4aa944c94677e26779ffe76d7f.jpg)
"Манайд
томоохон албан тушаалтнуудад холбогдох Эрvvгийн хэргvvд ч мөн нэлээдгvй
шалгагдаж байгаа. Хамгийн гол нь тэдний албан тушаалын эрх мэдэл, бvрэн
эрх, улстөрийн хvрээлэл, улстөрдчийн хамгаалалтад байдаг зэргээс болоод
хэрэг нь шvvхээр эцэслэн шийдвэрлэгдэхгvй байх тохиолдол олон байна”
хэмээн халаглаж байсан.
Ямартай ч Төрийн өндөр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсаныг нь хуулийн байгууллага илрvvлээд, шалгаж эхэлдэг ч ихэнх тохиолдолд прокурор, шvvхийн байгууллагад очоод хэрэгсэхгvй болдог дvрэм аль хэдийнэ тогтчихсон.
Өөрөөр хэлбэл, энэ мэт албан тушаалын хэргvvд олны чихэнд хvрдэг ч төдий л удалгvй замхардаг нь бичигдээгvй хууль. Тиймдээ ч шуугиан тарьж байсан хэргvvд хэсэгтээ хэвлэлийнхний бай болж явсаар аажимдаа мартагдах нь олонтаа. Vvний зэрэгцээ тэдэнд холбогдох ихэнх хэрэг хэрхэн эхэлж, хэрхэн шийдэгдэж буй нь хаа хаанаа хаалттай болдог нь нууц биш.
Тэр ч байтугай зохих ял шийтгэлээ vvрдэггvйгээр vл барам Өршөөлийн хуульд хамрагдан, цагаадах нь энvvхэнд байдаг нь хачирхалтай. Хэрвээ vнэхээр Д.Баярсайхан гэдэг хvн албан тушаалын гэмт хэрэгт орооцолдоогvй бол тvvнийг нь яагаад олон нийтэд мэдээлж болохгvй гэж. Ямартай ч Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж байсан уг хэрэг усанд хаясан чулуу шиг алга болж 4.5 тэрбумын хэрэг замхарчээ гэж ойлгогдохоор байна.

Эх сурвалж: ![](http://www.zaluu.com/stat/file/y/6168914552aaf05461ad6.jpg)
![](http://www.zaluu.com/stat/file/y/6168914552aaf05461ad6.jpg)
![](/templates/kingnews/images/logo.png)