![]() |
Хүний эрхийг буцаан авчрах төсөл
Улсын
еренхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байлаа. Аливаа
хэргийг мөрдөн байцаах явцдаа хүний эрхийг зөрчвөл хуулийн
байгууллагынхан энэ байгууллагаар шалгуулдаг байв. Нэг ёсондоо
хуулийнханд хяналт тавьдаг хянагч нь энэ байгууллага байлаа. Гэсэн ч
Прокурорын байгууллагын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр энэ
байгууллагыг татан буулгаж, орон тоо, төсөв хөрөнгө нь бүгд Авлигатай
тэмцэх газар руу шилжсэн. Хүний эрхийн шинжээчдийн дүгнэснээр энэ албыг
татан буулгасан нь мөрдөн байцаах явцад тулгардаг хүний эрхийн зөрчлүүд
гаарах эхлэлийг тавьсан байна.
Хүний эрхийн үндэсний комиссын 13 дахь илтгэлд ч энэ талаар дурьдаж, "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заасан харьяаллын гэмт хэргийг тухайн нугаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч шалгаж, адил албан тушаалд, нэг салбарт харьялагдан ажилладаг цагдаагийн ажилтнууд нэг нь нөгөөгөө шалгахаар хуульд өөрчлөлт оруулсан нь энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, үнэн зөвийг тогтоох, хариуцлага оногдуулах зэрэг үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна" гэсэн байдаг.
Үүгээр ч зогсохгүй Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг манай улс зөрчсөн гэж хүний эрхийн шинжээчид дүгнэдэг. Энэ бүхнийг үндэслээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-д өргөн барьсан. Энэ төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор шийдвэрлэсэн болов ч чуулганы хуралдаанаар хэлэлцэлгүй өдий хүрсэн.
Харин энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байсан. Уг нь Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан төсөл нь ерөнхийдөө эрүүдэн шүүлтийн эсрэг, сэжигтний эрхийг хамгаалсан төсөл юм. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар ямар үр дагавар гарсан талаар "Эмнести интернэшнл" байгууллагын удирдах зевлөлийн дарга, МУИС-ийн багш Д.Оюунсүрэн болон Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа нар "Монгол” телевизийн ярилцлагад орохдоо байр сууриа илэрхийлснийг онцолъё.
Д.ОЮУНСҮРЭН: -2014 оны нэгдүгээр сард эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгах үүрэгтэй байсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Чиг үүргийг нь АТГ руу шилжүүлсэн гэдэг боловч яг үнэндээ бүтэн жилийн хугацаанд эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал бүрхэг үлдчихсэн байгаа юм. Эрүүдэн шүүлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь прокурорын дэргэд байна уу эсвэл тусдаа бие даасан байна уу, хүний эрхийн комисст байна уу ямар ч байсан биеэ даасан хараат бус байгууллага байх ёстой. Эрүүдэн шүүлтийн эсрэг нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон байгаа. Уг протоколоор нэгдэж орсон улс болгон эрүүдэн шүүхийн хэргийг мөрдөн шалгах бие даасан механизм бий болгох үүрэг хүлээсэн байгаа. Харамсалтай нь Монгол Улс олон улсын гэрээгээр
хүлээсэн үүргээ өдий болтол биелүүлэхгүй яваад байна.
Б.БАТАА: -2014 оноор авч үзэхэд эрүүдэн шүүлттэй холбоотой 710 гаруй гомдол санал ирсэн байгаа. 2015 оны буюу яг өнөөдрийн байдлаар 549 гомдол бүртгэлтэй байна. Хаанаас гомдол ирж байна вэ гэхээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсвэп хорих ял эдэлж байгаа ялтнаас ирээд байна. Ялангуяа цагдан хоригдож байгаа хүнээс дийлэнх гомдол ирж байна. Тэр хүмүүсийн ихэнх нь хэргийн талаар ярьдаг. Түүнийг нь бид хүлэнж авдаггүй. Өөрөөр хэлбэл би энэ хэрэгт буруутай, буруугүй гэсэн асуудлыг ярьдаг. Үүнийг шүүх шийддэг учраас бид оролцдоггүй. Харин шүүх гэм буруугүй гээд цагаатгасан тохиолдолд тэр хүн төрөөс өөрт учруулсан хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй болдог.
С.Ононтуул
ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН
![](/templates/kingnews/images/logo.png)