|
Видео

Шинэ мэдээ

МАН: Цалин хасахыг дэмжихгүй

МАН: Цалин хасахыг дэмжихгүйТөрийн ордонд МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцжээ. Шатахууны Онцгой албан татварыг нэмэх бус шатахууных нь үнийг бууруулахад Засгийн газар анхаарах ёстой. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 2 дахин буурчихсан байхад монголчууд үнэтэй шатахуун хэрэглэж байна. Жишээ нь Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулаг суманд 1 литр шатахуун 1000 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1800 төгрөг байгаа. Тайвань зэрэг улс орнууд шатахууныхаа үнийг литр тутамд 500 төгрөгөөр бууруулсан. Иймээс Засгийн газар шатахуунд ногдуулах ОАТ-ыг нэмэгдүүлэх бус үнийг нь бууруулахын төлөө ажиллах шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Монгол Улсын 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор 2900 орчим улстөр, захиргааны албан тушаалтнуудын цалин 30 хүртэл хувиар хасах гэж байгааг эсэргүүцэж байгаа юм байна. Мөн цалинг нэмэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Г.Ган

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler