|
Видео

Шинэ мэдээ

”Бүргэдийн баяр-2015” боллоо


Баян-Өлгий аймагт бүргэдчдийн баярыг 16 дахь удаагаа тэмдэглэв. Тус аймгийн ЗДТГ, Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны УТХГХЗ, Монголын Бүргэдчдийн Холбоо хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь  Бугат сумын Саяат толгой дээр болж, баярыг гадаадын 650, дотоодын 2000-аад жуулчид үзэж сонирхлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн энэ наадмаар анд гарамгай бүргэдүүдийн янз бүрийн тоглолтоос гадна хурдан морины болон тэмээний уралдаан, бөхийн барилдаан, сур харваа, арьс булаалдах-көкпар, хүүхэн хөөх-кызкуар, морьтны давхиан дунд мөнгө шүүрэх зэрэг төрөл бүрийн тэмцээн тоглолтууд зохиогдон, үндэсний хувцас өмссөн хосуудыг шалгаруулан шагнах ажил зохиогдлоо.

Наадмын гол зүйл болох бүргэд, бүргэдчин хоёрын унаа морь, морьтны болон анчны хэрэгсэл, үндэсний хувцас хунар, бүргэдийн эзэндээ дасч «хэл сурсан» байдал, тэжээлд дуудахад нисч ирээд барьсан хөдөлгөөнийх нь  хурд авхаалж, анг шүүрсэн урлаг нь зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр 87 бүргэдчинг шалгаруулахад Алтай сумын анчин А.Ерсанат тэргүүн байрыг эзлэж алтан медаль, цом, мөнгөн шагнал хүртлээ. Удаахь байрыг Дэлүүн сумын бүргэдчин А.Өней, дараачийн байрыг Улаанхус сумын бүргэдчин Т.Семсер эзлэж мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler