| |
Видео
Шинэ мэдээ
С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар тус ёслолд оролцож, хүндэтгэл үзүүлэн хөшөөнд цэцэг өргөв.
Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурлын гишүүд, С.Зориг агсны төрөл төрөгсөд болон албаны бусад хүмүүс оролцож, хүндэтгэл үзүүлэв.