| |
“X-man” Хью Жэкманы бат бөх гэр бүлийн дүрэм
Жүжигчин Хью Жэкман жүжигчин, найруулагч мэргэжилтэй Дебора Ли Фурнэс хэмээх өөрөөсөө долоон насаар эгч бүсгүйтэй амьдралаа холбоод 20 гаруй жилийг үдсэн байна.
Холливуудын гэр бүлүүд дундаас удаан хугацааны турш, бат бөх гэр бүлийн харьцаа үүсгэсэн хосууд өөрсдийн гэсэн баримталдаг дүрэмтэй аж.
"Хоёр долоо хоногийн дүрэм”
Амьдралд муудах сайдах олон зүйл тохиолдоно, гэвч тэр бүрт бид хоёр долоо хоногоос дээш хугацаагаар нэг нэгнээсээ хол байж үзээгүй. Ямар ч тохиолдолд хамгийн удаан хол байлаа ч гэсэн хоёр долоо хоногоос хэтэрч болохгүй гэсэн дүрмийг баримталдаг бөгөөд уг дүрмийнхээ ачаар бид өнөөг хүртэл хамтдаа байгаа юм хэмээн жүжигчин Жэкман хэлсэн юм.
Хосууд хол байх тусмаа нэг нэгнээсээ хөндийрөх нь элбэг байдаг тул хосууд хоног алдаагүй байгаа дээрээ эргэн нийлж, гэрлэлтээ авардаг байна.
И.АВГУСТА