|
Видео

Шинэ мэдээ

Д.Баасан ламын хөшөөний загвар бэлэн болжээ

МоАХ-ын анхны ерөнхий зөвлөлийн зохицуулагч, Соён гэгээрүүлэгч, Монголын сүсэгтний холбоог санаачлагч Д.Баасан ламын хөшөөг сүндэрлүүлэхээр МоАХ-ны партизануудын тусгай хорооноос санаачлан хөшөөний загварыг бэлэн болгожээ.

1990 оны Цагаан морин жилийн морин сарын морин өдрийн морин цагт мандсан Ардчилсан хувьсгалыг бэлгэдэж хөшөөний сууринд дөрвөн морь дүрсэлжээ. Мөн суурин дээр нь хонх дүрслэн түүн дээр "Эрх чөлөөг эрэлхийлж, Эгэл хуврагадаа хүндэтгэл үзүүлэв. Д.Баасан” хэмээн бичсэн байна.

Хөшөөний загварыг Д.Баасан ламын амьд ахуй үеийн гэрэл зургуудаас гаргаж гэр бүлийн хүн болох н.Алтанцэцэгийн зөвшөөрлийг аваад байгаа ч одоогоор тус хөшөөг сүндэрлүүлэх газар нь тодорхойгүй байгаа аж. Хөшөөг бүтээх болсон талаараа МоАХ-ны партизануудын тусгай хорооныхны зүгээс "Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд бидний шүтэх, эс шүтэх эрх чөлөө нээгдэж, үүний үрээр бурханы шашин дахин сэргэж монголчууд олон жил хүсэн хүлээж мөрөөдсөн сүм, хийд олноор бий болж бидний оюуны хүсэл хэрэгжиж, хүмүүний санаа сэтгэлийн гэм адыг арилган цэвэрлэж зөв ариун хүч чадлыг олгож ариусгаж гэгээрүүлэх үүрэгтэй гэж бид сүсэглэн бодном. Д.Баасан ламынхаа гэгээн дурсгал, үйл хэргийг нь хойч үе нь үүрд мөнхжүүлэх зорилготой энэхүү хөшөөг санал болгож байна” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler