|
Видео

Шинэ мэдээ

Тупак Шакурыг амьд гэсэн дуулиан дэгдэв

Домогт реппер Тупак Шакурыг одоо ч амьд гэсэн дуулиан дэгдлээ. Түүнийг дэлхий дахинд нийтдээ 75 сая цомог зарж, хамгийн их цомог зарсан хүмүүсийн нэг гэдгийг мэдэх бизээ.

Тупак Шакур нь 1996 оны 9-р сарын 7-нд Лас-Вегас хотын стриптиз клубын гадна машинтай явж байгаад бусдад буудуулан, хүнд шархдан эмнэлэгт хүргэгдээд шархаа даалгүй нас барсан гэдэг. Улмаар 9-р сарын 13-нд түүний нас барсны  дараа шарилыг нь чандарлаж, хагасыг найзууд нь марихуантай хольж татсан гэх мэдээлэл бий.

Харин тухайн үед энэ хэргийг мөрдөж байсан Дэйвид Майерс гэх мөрдөгч дээрх дуулианыг дэгдээжээ. Учир нь тус мөрдөгч эмнэлэгт, үхлүүт хэвтэж байхдаа "Миний юу хийснийг дэлхий мэдэх ёстой. Надад ичмээр байгаа ч би энэ талаар үнэнийг дэлгэхгүйгээр үхэж чадахгүй нь, Тупак үнэндээ үхээгүй. Өөрийгөө үхсэн гэж итгүүлэхээр бүхнийг зохион байгуулсан.  Тэрээр энэ хэрэгт оролцсон хүн бүрт 1,5 сая доллар төлсөн" хэмээжээ.

Мөн Тупакийн үхэлд буруутгагдсан Шуг Найт мөрдөгч Майерсын туслах байсан гэнэ.

П.Атар

Эх сурвалж: Fact.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler