|
Видео

Шинэ мэдээ

Г.Уянга гишүүний давалгаа томорсоор...

Г.Уянга гишүүний давалгаа томорсоор...Ерөнхий сайдыг огцруулах гэсэн хөдөлгөөн ПАРЛАМЕНТ-ын дотор улам эрчимжиж байгаа бололтой. Ер нь ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР энэ байдлаараа удаан тогтож чадах болов уу. гэсэн асуулт олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхэллээ. 

Анх гарч ирэхэд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь л "Хэцүүхэн цагт сайдын албыг хаших гэж байна." хэмээн хэлж байсан нь санаанд орлоо. Ёстой л хэцүү цагт Ч.Сайханбилэг сайдын суудалд суусан гэдгийг УИХ дахь нам, фракцуудын үйлдлүүд удаа дараа харуулсаар байна. 

Өнгөрсөн хавар "Дубайн гэрээ" гэгчийг нууцхан хийгээд ирэхэд нь л Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг цуглуулж эхэлсэн тухайгаа дуулгаад байсан. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд тэрээд одоогоор Ч.Сайханбилэгийг огцруулахаар 8 гишүүний гарын үсэг зурагдсан байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулахад санал нэгдэнэ гэдгээ өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Ажлаа мэддэггүй, худлаа ярьдаг, хууль мөрддөггүй худалч, шоучин Ерөнхий сайдаас салах цаг болсон”хэмээн жиргэсэн бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах бичиг дээр "Би биш, бид гарын үсэг зурна ” хэмээсэн юм.

Ирэх өвлийн өдрүүдийг угтсан тэнгэр жаварлаж хацар хайрах мөчид ПАРЛАМЕНТ-ын тогоонд халуухан бүр Засгийн газрын тэргүүний хацрыг халууцуулсан мэдээнүүд ар араасаа хөвөрч эхэллээ. Хазайсан төрийг тэргүүнүүд ч сүүлийн үед эв түнжингээ олохоо больсон энэ цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг түлхэж унагах эрх мэдэлд шунагчид болон эрх мэдлийн төлөөх тэмцэлд улайрагсад ХЭР ОЛОН БАЙГАА БОЛ... 


Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler