|
Видео

Шинэ мэдээ

Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдэж, гарын үсэг зурна

Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдэж, гарын үсэг зурна УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулахад санал нэгдэнэ гэдгээ өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Ажлаа мэддэггүй, худлаа ярьдаг, хууль мөрддөггүй худалч, шоучин Ерөнхий сайдаас салах цаг болсон” хэмээн жиргэсэн бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах бичиг дээр "Би биш, бид гарын үсэг зурна” хэмээсэн юм.

Гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд Засгийн газар муу ажиллаж байгааг хэдэнтээ шүүмжилж хэвлэлийнхэнд үгээ дайдаг байсан бол энэ удаад түүний сонгогдсон тойрог буюу Дархан-Уул аймагт үүссэн хууль бус асуудалтай холбоотойгоор ийнхүү хувь гишүүнийхээ зүгээс шийдвэр гаргаж байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ- ын даргыг огцруулсан хууль бус үйлдэл болсон бөгөөд ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарласан ч ирц бүрдээгүй учраас хурлаа хойшлуулсан байдаг.

Гэтэл ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үгсэж, "ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул” гэх тайлбартайгаар тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол гаргаад зогсохгүй ИТХ-ын даргын түлхүүрийг булаан авч, ИТХ-ын тамгыг бус тэмдгийг дарсан байдаг.

Ингэснээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг хууль бусаар огцруулж, оронд нь шинээр хүн томилсон. Ингээд ч зогсохгүй ИТХ-ын даргын албан өрөөний үүд, сейфийг эвдэлж тамга тэмдгийг нь булаан авсан явдал гарсан. Харин энэ асуудлыг Засгийн газрын тэргүүн нягтлан шалгаж, ажлын хэсэг гаргуулан шалгах хэрэгтэйг Д.Хаянхярваа гишүүн мэдэгдэж байсан.

Үүний дагуу Засгийн газраас тус аймагт ажлын хэсэг очиж ажилласан боловч өчигдөр /уржигдар/ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дархан-Уул аймгийн хууль бус Засаг даргыг батламжилсан байна. Тиймээс гишүүн Д.Хаянхярваа ийнхүү чадамжгүй Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Та Ерөнхий сайдыг огцруулна гэж жиргэсэн байна. Энэ бодитой мэдээлэл үү?

 

-Тийм ээ, би өөрийн үзэл бодлоо бичиж жиргэсэн.

 

-"Ерөнхий сайдыг огцруулахад би биш бид гарын үсэг зурна” гэсэн байсан. Таниас өөр ямар гишүүн байна вэ?

 

-Би ямар ч байсан гарын үсэг зурна. Өөр гишүүд бий, гэхдээ би энэ талаар яриад яахав. Тэд өөрсдөө мэдээлнэ биз.

 

-Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргав. Дархан-Уул аймагт үүссэн асуудалтай холбоотой гэж ойлгож болох уу?

 

-Тэгж ойлгож болно. Ер нь хууль биелүүлдэггүй хүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж байгаа.

 

-Г.Уянга гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар албан бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг үү?

 

-Г.Уянгын бэлдсэн албан бланкан дээр гарын үсэг зурна. 

 

М.Өнөржаргал


Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler