| |
“Авто худалдааны цогцолбор” энэ сард ашиглалтанд орно
Нийслэлийн 22-ын товчооны урд баригдаж байгаа Нийслэлийн "Авто Худалдааны Цогцолбор" энэ сардаа багтаж бүрэн ашиглалтанд орох юм байна.
Авто худалдааны цогцолборыг барих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн дөрвөн бүсийн 6375 автомашины зогсоолын талбайн асфальт хучилтын ажил дуусч, цагаан шугам дугаарлалтын ажил хийгдэж байна.
Ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг цогцолборын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцах аж. Одоогоор нийт талбайн 30 хувь нь худалдаалагдаад байна.
Зогсоолыг япон автомашины, хуучин болон улсын дугаартай автомашины, солонгос болон европ автомашины, АНУ-аас орж ирдэг зөв талдаа рультэй автомашин гэсэн дөрвөн хэсэгт төрөлжүүлэн ангилж байрлуулах юм байна. Одоо тус бүтээн байгуулалтад улсын комисс ажиллана. Үүний дараагаар зогсоол худалдан авсан иргэд нүүж ирэх юм.
М.Март