|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаяр намдаа гишүүн элсүүлэх гэж ядахдаа бяцхан хүүхдээр шоуджээ



Эх орондоо салхилахаар ирсэн МАХН- ын дарга сонгуулийн ажлаа эхлүүлээд түмэн завгүй явна. Ирсэн даруйдаа төрийн ордноор баахан гүйж, өөрийгөө "цэвэрлэх" ажлыг намынхнаараа дамжуулан хийлгэж амжсан тэрбээр энэ удаад цөөнгүй аймгаар орж, чуулга уулзалт зохион байгуулж байгаа.

Ингэхдээ сонгуулийн сурталчилгааг явсан газар бүртээ хийж байгаа бөгөөд намдаа гишүүн элсүүлэх гэж их л арга ядаж байгаа бололтой.
  
Хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүүхдээр шоу хийж, намынхаа энгэрийн тэмдгийг зүүлгэн батиараа татуулсан байх юм. Бас болоогүй намын даргынхаа энэхүү хачирхалтай үйлдлийг * гишүүн О.Баасанхүү рекламдсан нь цахим өртөнцийнхний дургүйг ихээхэн хүргэлээ. Тэрбээр "Намын дарга хамгийн залуу гишүүний хамт” хэмээн бяцхан хүүхдийн энгэрт МАХН-ын тэмдэг зүүлгэсэн зургийг нийтэлсэн байлаа. Ямартай ч Н.Энхбаярын энэхүү үйлдлийг твиттөр, фэйсбүүкийнхэн маш таагүй хүлээж авсан бөгөөд хүний сонгох эрхэд халдсан үйлдэл хэмээн тодорхойлжээ.
 
М.Оргил

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler