|
Видео

Шинэ мэдээ

МОХ хоёр хуваагдсан уу?

МОХ хоёр хуваагдсан уу?

 

МОХ удирдах зөвлөлийн ээлжит хурлаа өнөөдөр Сити дээд сургуулийн лекцийн танхимд хийлээ. Уг хуралд ХААИС, МУИС, ШУТИС, СУИС, Тээврийн дээд гэсэн улсын тодотголтой сургуулиудыг оролцуулаагүйгээс үүдэн үймээн гарч ШУТИС-ийн оюутны зөвлөлийн даргыг МОХ-ны гурван гишүүн хэл амаар доромжлоод зогсохгүй биед нь халдан лекцийн танхимаас хүчээр хөөж гаргасан зүй бус үйлдэл болж өнгөрлөө.

 

 

Энэ талаар ШУТИС-ийн Оюутны Зөвлөлийн дарга А.Төгсбаяр хэлэхдээ "Автобусанд зорчих боломжгүй Төрийн банкны смарт карт захиалчихаад одоо тэрийгээ оюутнуудад тараах гэж байна. Уг нь "Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд дөрвөн төрлийн карт гаргасан. Нэг нь оюутанд зориулагдсан байгаа. Энэ картаа цаашаа явуулахгүй байна. Энэ Төрийн банкны картаа нөгөө карт болгож тараа гэж хэлэхлээр нэг ийм сонин вакум хурал хийчихээд биднийг оруулахгүй байна. Бид нилээн хүчтэй эсэргүүцэж явсан. Төрийн өмчийн сургуулиуд МОХ-ны нөгөө талд гарчихаад байна. Өөрөөр хэлбэл МОХ хоёр хуваагдаад байна. Төрийн өмчийн сургуулийн оюутнууд том зүрхтэйдээ л ингэж тэмцэж байна. Түүнээс жижиг сургуулийн оюутнууд яах юм бэ хэцүү шүү дээ. Дээрүүрээ дарга нарлуу нь яриад л болоо” гэж хэлсэн юм.

 

 

Түүний хэлснээр улсын сургуулиудыг МОХ яаж ч чаддаггүй. Харин хувийн жижиг сургуулиудыг бол дарга нартай нь яриад өөриийн талдаа авчихдаг. Аливаа хурал цуглаан, санал асуулга авахдаа хувийн сургуулийн оюутнуудаар олонхийг бүрдүүлж санал авдаг гэж ойлгож болохоор байна.

 

 

Түүнчлэн хувийн сургуулийн оюутнуудыг энэхүү хуралдаа оролцуулж байгаа хэрнээ төрийн өмчийн сургуулийн олон мянган оюутнуудыг төлөөлж байгаа арваадхан хүнийг хүч хэрэглэн хуралдаа суулгахгүй хөөж байгаа нь МОХ улсын, хувийн гэж хуваагдаад байгаагын тод илэрэл болоод байна.

М.Март

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler