| |
Видео
Шинэ мэдээ
“Хаан даатгал”, “Бодь даатгал”, зэрэг нэр бүхий компаниудад торгууль тооцжээ
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсээс даатгалын компаниудад 26.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тус хэлтсээс таван компанид иж бүрэн, 11 компанид хэсэгчилсэн шалгалт хийжээ. Шалгалтаар даатгалын компаниудын нөөц сангийн байршил алдагдсан, нөөц сангуудын тооцоолол буруу, орлого тооцсон хураамжийг буруу тооцох, даатгалын программ хангамж байхгүй, нягтлан бодох бүрт гэлийг зохих ёсоор хөтлөөгүй, нөхөн төлбөрийг зохих журмын дагуу барагдуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Шалгалтад "Хаан даатгал”, "Бодь даатгал”, "Монре даатгал” "Монгол даатгал”, Албан журмын даатгагчдын холбоо, "Ард даатгал” "Номин даатгал” зэрэг компани хамрагдсан байна.