|
Видео

Шинэ мэдээ

“Эрдэнэт” үйлдвэр жилд 10 сая төгрөгийн цахилгааны төлбөр хэмнэнэ

"Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикт "Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглаж эрчим хүч хэмнэх” инновацийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Ерөнхий эрчим зүйч Д.Цагаачийн энэ төслийг удирдаж байгаа аж. 

Төслийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсгийн галерейн гэрэлтүүлгүүдийн ажиллахаа больсон, хуучин схемийг шинэчилж, хөдөлгөөн мэдрэгч камер болон "LOGO” контроллер суулган, сэргээгдэх эрчим хүч, төвийн эрчим хүчний хосолсон системийг амжилттай суурилуулжээ.

Байнгын асаалттай гэрэлтүүлгүүдийг хөдөлгөөн мэдэрч асдаг болгон, эрчим хүч бага зарцуулдаг лед гэрлээр сольсноор улиралд 2 сая гаруй төгрөгийн, жилд 10 орчим сая төгрөгийн эрчим хүч хэмнэх юм.

Одоогоор баяжуулах фабрикийн бүтээмж чанарын "Энерго”, "Цахим” дугуйлан угсралтын ажлыг гүйцэтгэж, программ тохируулгыг гүйцэтгэж байгаа аж. Мөн төслийн багийнхан сэргээгдэх эрчим хүч,  төвийн эрчим хүчний хосолсон системээр гэрэлтүүлгийг тэжээх туршилтыг тогтмол хийж байгаа юм.

Цаашид шөнийн хямд эрчим хүчийг хадгалж, үнэтэй тарифтай үед хэрэглэх тушилт, судалгаа хийж байна гэж "Эрдэнэт” үйлдвэрээс мэдээллээ.

Бутлан тээвэрлэх хэсгийн галерейн гэрэлтүүлгүүд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler