| |
Иргэдийнхээ үгийг нэг чихээрээ оруулаад нөгөөгөөр нь гаргадаг С.Насанбат дарга
Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат албан тушаалд очсон цагаасаа л хуулийг гууль болгож байна хэмээн АН-ын гишүүд, нам нэгт нөхөд, ард иргэд дуу хоолойгоо нэгтгэн хашгирсаар... Гэвч ямарч үр дүнд хүрсэн зүйлгүй л хий хоосон тэнгэр самардсаар. Тэнгэр самардах гэж түүнд дайсан иргэдийн үг ёстой хоосон замхрал болж байгаа төдийгүй иргэдээ үл хүндэлсэн түүний увайгүй үйлдэл хэрээс хэтэрсээр байгааг үе дараатай явагдаж байгааг мэдэгдлүүдээс харж болохоор байна.
Бүхний өнгө мөнгөөр шийдээд байгаа гэх Дархан-Уул аймгийн засаг С.Насанбат өөрийн тойрон хүрээлэгчдээр төрийн албыг бариулж хамгаалалтын ханаа сайн босгосондоо өдий хүртэл бат суурьтай байгаа гэдгийг мэдэхгүй хүнгүй болсон ч тэрээр энэхүү үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа нь харамсалтай. Ёстой л илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гээч болдог ажээ. Түүний энэхүү үйлдлүүдийг буруушааж нэгэн иргэд өөрийн цахим хуудсандаа ийн жиргэжээ.
"Намаас сонгогдсон гээд хууль зөрчих ёстой юу С.Насанбатаа Дархан-Уул аймгийн Засаг Дарга, МАН-ын дарга Насанбатаа та энэ намын нэрийг шороотой нь хутгаж байгаагаа мэдэж байна уу? Та өөрөө хууль зөрчихийн үлгэр жишээг үзүүлж байгаа хүн шүү дээ, таныг бусдыг гүтгэж доромжилж, бүхнийг мөнгөөр шийдэж явж байгааг чинь хүн болгон ярьж байна. Та Дарханы олон сайхан боловсон хүчинг ажил амьдралаар нь тоглож өөрийн ах дүү, хамаатан садан, нутаг усныхныгаа албан тушаалд томилж байгааг чинь Дарханчууд эсэргүүцэж таний үед тавигдсан асуудлууд нугачин дарагдаж хүчин мөхөсдөж байгааг Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан илэрхийлж байна. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хүртэл таний улс төрийн увайгүй, амиа бодсон үйлдлээс чинь болж ажлаа өгөхдөө хүрсэн. Энэ бүхний тод илэрхийлэл бол 2015.06.05-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн өнөөдрийг хүртэл ИТХ-ын 1/3 ийн гарын үсгээ зурж өгсөн аймгийн засаг даргыг огцруулах өргөдлийг хууль зөрчин 31/8/2015-ний өдөр хүртэл хэлэлцүүлээгүй явдал. Мөн таны гаргасан шийдвэрүүд шүүхийн өмнө үнэнд гүйцэгдэн ялагддаг шүү дээ. Одоогоос яг 3 жилийн өмнө та Дархан-Уул аймагт намаа ялуулсан, 3 жил хийсэн бүтээсэн ажилтай тухайн үеийн МАН-ын болон аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатыг дүрмийн бус аргаар ажлыг нь булааж авч хүний бэлдсэн хоолыг идсэнээ санаарай. буруу зүйл бусармаг явдал заавал муу үр дагавартай хариутай байдаг юм шүү. Би таны ярьж байгаа шиг ямар нэгэн улс төрийн хүчин, төрийн байгуулагад барьцаалагдаагүй шударга үнэний төлөө, Дархан нутаг Дарханчуудынхаа төлөө яваа гэдгийг үүгээр мэдэгдье. Хариуцлагатай хүний амнаас хариуцлагатай л үг гардаг гэдэг үгийг өөрт тань хэлье. Би намаас сонгогдсон гээд хууль зөрчих ёстой юм уу С.Насанбатаа!!!"
Эх сурвалж https://www.facebook.com/erdenee.rentsen