| |
МЭДЭГДЭЛ: Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танаа
МЭДЭГДЭЛ
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танаа
Шаардлага хүргүүлэх тухай
Дархан-Уул аймгийнЗасаг дарга С.Насанбат нь тендер будлиантуулан төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр хувьдаа4өрөө байр болон өндөр үнээрLandcruiser-200автомашин худалдан авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөрБараа бүтээгдхүүнхудалдан авах тухайхуулийн6.1дэх заалтыг зөрчсөн, өөрийн эхнэрийн толгойлдог Дарханы эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын байрны дээврийг зассан, Дарханы ГХХБГ-ын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийтийн ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, Од цогцолборын захирал зэрэг албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр хамаатан саднаатомилох зэргээрНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн11.1дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн16.2.3дахь заалтыг удаа дараа зөрчсөн болно.
Мөн Төсвийн тухай хууль, Сангийн сайдын2012оны239дүгээр тушаалаар батлагдсан журмууд, Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын2014оны147дугаар тогтоолыг зөрчин,АМЗХ-ны "Мөнгөнсарнай” гэх зэрэг баярёслолын арга хэмжээ, төрийн бус байгууллагуудыг ивээн тэтгэх, сургалт зөвлөгөө зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгөнөөс төсвийн 120 гаруй сая төгрөгийг зарцуулан, санхүүгийн олон зөрчлүүдийг гаргасан болно.
Засаг дарга С.Насанбатын удаа дараа, илтэд ноцтойгоор хууль зөрчсөн үйлдлүүдийг ИТХ-аар авч хэлэлцэхээр2015оны05-р сарын04-нд ИТХ-ын11төлөөлөгч,2015оны6-р сарын04-ндИТХ-ын 12төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-д өргөн барьсан боловчгарын үсэг зурсан төлөөлөгчдийн заримых нь нэрийг татуулах, төрийналбанд ажиллаж буй төрөл төрөгсдийг нь ажлаас халах зэргээр албантушаалаа урвуулан ашиглаж байна. Хууль зөрчсөн үйлдлээ хууль зөрчин хаацайлж хамгаалахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг хувийн, улс төрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгож байгаа болно. Гарын үсэг зурсан МАХН-ын хорооны дарга Бат-Эрдэнийн ээж Хүүхдийн төлөө төвийн дарга, МҮАН-ын дарга Сүхээгийн ах хяналт шалгалтын хэлтсийн дарга нарыг хууль зөрчин, хувийн эрх ашгаа хамгаалан халсан. Улс төрийн эрхээ эдэлсэнийх нь төлөө, төсвийн хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэхээр ажилласных нь төлөө ИТХ-ын төлөөлөгчдийн гэр бүлийг хоморголон халж буй нь өмнөх нийгмийн үеийн хилс хэрэг, хэлмэгдүүллийг өнөө цагт давтсан, хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэсэн, Монголын ардчилалд хортой үйлдэл болж байна.
2012оны орон нутгийн сонгуулийн дараа Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-аас18төлөөлөгч, АН- аас11төлөөлөгч, МАХН-МҮАН-ны "Шударга ёс” эвслээс2төлөөлөгч, Бие даагч2төлөөлөгч тустус сонгогдсон болно. Гэвч2013оны10сард болсон ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчСонгуулийн хууль зөрчсөн нь Дээд шүүхээр тогтоогдсон тул уг МАН-ын төлөөлөгч хасагдан АН-аас1төлөөлөгч хуулийн дагуу ИТХ-д орж ирэхээр болсон. Мөн Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөрчин сонгогдсон МАН-ын3төлөөлөгчийгИТХ-аас эргүүлэн татах талаар Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан болно.
Сонгуулийн Ерөнхий хорооны2015оны03-р сарын31-ны өдрийн24тоот Арга хэмжээ авах тухай албан бичигт Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн2015оны52-р тогтоолыг биелүүлж Үндсэн хуулиар олгосон сонгох сонгогдох эрхийг ханган, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн57-р зүйлийн57.1, 57.4дэх хэсэгт заасны дагуу Нөхөн сонгуулийг товлон зарлаж зохион байгуулах арга хэмжээ авахыг даалгасан билээ. С.Насанбат нь өөрийн засаг даргын эрх мэдэл, аймгийн МАН-ын даргын албан тушаалаа ашиглан ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнг дарамтлан ажлыг нь өгүүлсэн төдийгүй ИТХ-дТэргүүлэгчээр ажилладаг өөрийн намын хүмүүсийг айлган сүрдүүлэх замаар тэднийэрхэнд халдан,ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг зарлуулахгүй, Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр, ИТХ-ын үйл ажиллагааг гацааж байна.
Иймд Үндсэн хуулийн38-р зүйлийн2дахь хэсгийн1-д"Үндсэн хуульбусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах",38-р зүйлийн2дахь хэсгийн5-д"...нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн7-р зүйлийн7.1–д"... нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана”, мөн хуулийн20-р зүйлийн5дахь хэсгийн2дахь заалтад"Монгол улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга нь орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт , удирдлага Засаг даргын үйл ажиллагааг удирдлага , зрхицуулалтаар хангах асуудал болон ИТХ-ын хуралд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрхэлнэ”гэсэн Засгийн газарт хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад хариуцлага тооцож, огцруулж өгнө үү.
Дархан-Уул аймгийн шударга иргэд, ИТХ-ын төлөөлөгчид, АН-ын жирийн гишүүд Аймгийн захиргааны өмнө улс төрийн суулт зарлаад удаж байгаа бөгөөд асуудал шийдэгдэхгүй энэ хэвээр үргэлжилбэл тэмцлийн дараагийг хатуу хэлбэр өлсгөлөнд шилжихээр бэлтгэж байна. Шударга үнэн ялж, шүүх хуулийн засаглал бэхжихийн төлөө, татвар төлөгчдийн хөлс хөдөлмөр шингэсэн хөрөнгийг хамгаалахын төлөө бидний тэмцлээс үүдэн гарах аливаа хохирлыг засаг дарга С.Насанбат нарын зэрэг шийдвэр гаргагчид хариуцах болно.
Шударга ёс ялах болтугай.