![]() |
Хямралын шалтгаан ба шийдэл

Тэгвэл одоо хямралыг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?
Хямралт үед төр юу хийж болох талаар эдийн засагчид үндсэндээ хоёр хуваагддаг. Эхнийх нь сонгодог эдийн засагчдийн баримталдаг бодлого. Төр зардлаа бууруулах шаардлагатай татварыг ч бас ингэснээр ингэснээр бизнес эрхлэгчдийн дарамт багасч бүтээмж нь нэмэгдэж эдийн засгаа сэргээнэ гэж үздэг. Энэ нь нэг талаасаа хямралыг зогсоож дампууралд хүрэхээс сэргийлж чадах сайн талтай ч ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтийг сэргээхдээ удаан байдаг. Харин хоёрдахь хувилбар нь зүүнийхний баримталдаг Кейнсийн дэвшүүлдэг онол. Төр зардлаа нэмэгдүүлж төсвийн алдагдалийг ихэсгэн орлого хуримтлуулж түүгээрээ ажлын байруудыг бий болгоно ингэснээр эрэлт нэмэгдэнэ. Эрэлт нь бизнесээ дэмжин эдийн засгаа сэргээнэ. Энэ нь жаахан эрсдэл өндөртэй ч эдийн засгийг богино хугацаанд сэргээж чаддаг давуу талтай. Эрсдэлтэй ч гэсэн хоёрдахь хувилбар нь өнөөдөртөө бидэнд илүү тохирно. Эдийн засгийн бахтаамжийг тухайн зах зээл дээр борлуулагдаж байгаа барааны нийлбэрээр хэмждэг. Өнгөрсөн арван жилд манай эдийн засаг 10 дахин өсчээ. Өсөлтийн шалтгаан нь нэгд түүхий эдийн үнийн өсөлт, хоёрт гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ингээд Монгол улс богино хугацаанд мөнгөтэй болсон. Мөнгөтэй болсон тул гаднаас тэр хэмжээгээрээ бараа худалдан авцгаав. Хүн мөнгөтэй болох тусмаа гадуур хоолохыг илүүд үздэгтэй адил. Нэг талаас манай олборлолт экспорт нэмэгдэж, нөгөө талаас импорт нэмэгдсээр дотоодын зах зээл дээрхи бараа бүтээгдэхүүн өргөжин эдийн засгийг тэлсээр байв. Иймээс л арван жилийн дотор эдийн засаг арав дахин тэлсэн хэрэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бидний экспортолдог түүхий эдийн үнийн уналт хүчтэй үргэлжилж дээрээс нь гадаадын хөрөнгө оруулагчид зугтан явсан нь эдийн засаг дахь валютыг шавхаж байна. Хэдийгээр төгрөг нь валютын нэг төрөл ч гэлээ олон улсад бол эрэлтгүй валют. Тиймээс бид гадаад худалдааг доллар болон бусад валютаар хийдэг. Харин валютын нөөцгүй болоод ирэхээр өмнө нь арвыг захиалдаг байсан бараагаа одоо арай хийн наймыг захиална, үлдсэн хоёр барааны дүнгээр эдийн засаг хорогдоно. Эдийн засгын агшилтыг зогсоохын тулд зах зээл дээрхи барааний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Бид хямралаас гарах гарцаа одоо болтол Оюу Толгой, Таван толгойтой холбон тайлбарладаг. Тэдгээр хоёр ордыг амжилттай эдийн засгийн эргэлтэнд оруулчихвал экспорт нэмэгдэж валютын хомсдлоос сална хэмээн итгэдэг. Харамсалтай нь энэ бодол нь өнөөгийн хямралт үед биелэлээ олоход маш хүндрэлтэй. Юу гэхээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 120 доллар, харин манай хил дээр 75 доллар байна. Бид нүүрсийг олборлоод, угаагаад, хил хүртлээ тээвэрлэхэд дунджаар 80 доллар хүрдэг шүү дээ. Алдагдалтай байгаа биз. Зэс ч ялгаагүй өнөөдөр 6000 мянган доллар хүрч байгаа ч шинжээчид 3000 руу орно хэмээн үзэж байгаа. Үнэ 5000 иас доошлоход л энэ салбар алдагдалд орно. Хамгийн харамсалтай нь энэ түүхий эдийн үнийн уналт хэр удаан үргэлжлэх нь огт тодорхойгүй гэхдээ түр зуурын үзэгдэл лав биш. Ийм нөхцөлд та энэ хоёр ордруу их хэмжээний мөнгө хийх үү. Хөрөнгө оруулагчид тэнэг биш шүү дээ асар их мөнгө оруулчаад хэзээ үр ашгаа хүртэх нь тодорхойгүй нөхцөлд хөрөнгө оруулалт хийхгүй. Яахав ийм хямралтай нөхцөл байдлыг овжин ашиглаад эзэмших эрх, түүнтэй холбоотой хууль, эрх зүйн заалтуудаа нааштайгаар шийдүүлэхийг бол бодно. Иймээс эдийн засгийн агшилтийг зогсоох арга нь хоёр толгой биш дотоодын үйлдвэрлэл юм. Мөнгө дууссан болохоор гэртээ хоолоо хийж идэхээс өөр сонголтгүйтэй адил. Үгүй бол нэгэнт өсөлттэй үед хэвлэгдээд гарчихсан хүмүүсийн гэр дээр очцон байгаа асар их бэлэн мөнгө барааны нийлүүлэлэлт тасалдахын хирээр шатаж устана гэсэн үг. Нэг үгээр бол хүчтэй имфляци явагдана аль хэдийн эхэлчихсэн л дээ гэхдээ зогсохгүй. Имфляци ямар хор уршигтайг ардчилал хөгжүүлсэн 25 жилд бид хангалттай сайн ойлгосон. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ босгож ирэхгүй бол бидэнд дапуурал гэсэн сонголт л үлдэнэ. Үнэндээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх алхам нь шинэ зүйл огтоос биш эдийн засгийн өсөлт бий болсон 2006 оноос ярицгаасан. Гэхдээ нэг л сайн болж өгөөгүй олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Нэгдүгээрт зах зээл маань их жаахан байсан, хоёрдугаарт Хятадын бүтээгдэхүүнүүд хэт хямд байсан нь Монголд үйлдвэрлэх бараа таваарыг өрсөлдөх чадваргүй болгож байсан. Одоо бол аль аль нь бэрхшээл биш болсон байна. Даац багатай эдийн засаг маань 10-с 20 дахин тэлжээ тэр хэрээр даац нь нэмэгдэнэ. Өмнө нь Хятадын бараа хамгийн хямд гэсэн ойлголттой байсан бол одоо тийм биш болжээ. Тэд илүү өртөг шинэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих болж. Тиймдээ ч үйлдвэрлэлийн бүс гэдэг Гуангдонг, Зижианг мужуудад цалингийн дундаж 3500 юань давсан бүх Хятадынх 3000 юань байна Монгол төгрөгөөр сая орчим төгрөг. Ийм өндөр цалингаар хямд бараа үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс үйлдвэрүүд Хятадаас дүрвэж урагш Вьетнам, Индонез, Энэтхэг зэрэг илүү хямд ажиллах хүчинтэй улсуудрүү шинжих хандлага харагдаж байна. Өнөөдрийн Монголын зах зээл дээр хямд бараа нь Хятадынх биш Оросынх болсон байна. Хямрал бидэнд бас нэгэн том боломж олгож байгаа нь хүмүүсийн сонголтонд чанар, бренд бага хувь эзэлж, үнэ шийдвэрлэх нөлөө үзүүлж байна. Монголд цалингийн дундаж 600 мянган төгрөг гэж байгаа ч доллараар бол 300, Юаниар 2000 хүрэхгүй байна. Төгрөг үргэлжлүүлэн унах төлөвтэй багаа тул үүнээс ч буурах нь мэдээж. Иймд Монголдоо үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд Хятадын бараатай өрсөлдэхүйц үнэтэй болж чадна. Үйлдвэрлэлд шаардлагатай технолог, жор хоёр өнөөгийн хавтгай дэлхийд лангууны бараа төдий. Иймээс бид бэлэн бүтээгдэхүүн бус технологи, жор хоёроо импортлоод өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэлэх нь илүү хямд бөгөөд ашигтай сонголт. Өдрөөс өдөрт чангарч буй валютаар үнэлэгдсэн импортын бараатай, өдрөөс өдөрт суларч байгаа төрөгөөр жишигдэх дотоодын бараа өрсөлдөх бүрэн боломжтой. Энэ боложийг ашиглаад дотоодын хэдэн үйлдвэрээ нэмэгдүүлээд авбал нэгд импортыг бууруулна энэ нь зардлаа хэмнэх ач холбогдолтой, хоёрт ажлын байруудыг шинээр бий болгоно энэ нь эрэлтйиг бий болгох давхар ашигтай. Өнөөдрийн хямралт нөхцөл байдлаа бүрэн дүүрэн ухамсарлаж том том агаарын сэдвээсээ түр хазайж хөрсөн дээрээ газардах шаардлагатай байна. Оюу Толгой, Таван толгой гэх биелэх боломж нь бага том зүйлд анхаарлаа бага хандуулж жижиг боломжуудаа бүрэн дайчилмаар байна. Нэг том төслийг урагшлуулж 5000 ажлын байр бий болгохыг зорихоос илүү 500 жижиг төсөл хэрэгжүүлээд 5000 ажлын байр бий болгох зардал багатай. Өнөөдрийн өрөнд баригдсэн хүнд үед санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ? Үргэлжлэл бий.........
Эдийн засагч А.Болор-Эрдэнэ
