|
Видео

Шинэ мэдээ

Онцгойгийнхон автобусны 33 зорчигчийг аварчээ

Онцгойгийнхон автобусны 33 зорчигчийг аварчээНийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг "Гэсэр” сүмийн баруун талын авто замын зорчих хэсгийн хажуу руу 33 хүнтэй зорчиж явсан "Атибус” ХХК-ийн "Дэу” загварын зорчигч тээврийн том оврын автобус унах гээд байна гэсэн дуудлага энэ амралтын өдөр өглөөний 08:26 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар иржээ.  Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, хазайсан байсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчигчдыг гаргасан байна. Онцгойгийнхон ийнхүү яаралтай арга хэмжээ аваагүй байсан бол 45 градус хазайсан автобус унаж зорчигчид гэмтэх аюултай байжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler