| |
Видео
Шинэ мэдээ
Н.Энхбаярыг дахин улс төрд гарвал хэзээ ч өршөөл үзүүлэхгүй
Хууль Зүйн сайдын албыг Х.Тэмүүжин хашиж байх үед МАХН-ын дарга Н.Энхбаяр хээл хахуул, авлига авсан хэргээр шоронд орсон. Нэг үгээр хэлэх юм бол АН-ын улс төрийн бодлого нь Н.Энхбаярыг насаар нь хорих төлөвлөгөөтэй байсан хэдий ч ард түмэндээ энэрэнгүй хүний дүр эсгэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Харин өнөөдөр МАХН-ынхан өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулж батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрэв ерөнхийлөгчийн хориг УИХ-д хүлээн зөвшөөрөгдөхгүй бол Н.Энхбаяр бүрэн эрх чөлөөтэй болж улстөрд дахин үзэх нь тодорхой. Тэр цагт АН ч бай МАН ч бай адилхан "ял” үүрэх болно. Харин төрийн толгойд тухайн үед Н.Энхбаяр ахин гарчихвал хэзээ ч өршөөл үзүүлэхгүй нь тодорхой.