| |
”Цэвэр агаар сан”, Татварынхны хэргүүд Өршөөлд хамрагдана
Мөн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байгаа. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгах гэмт хэрэгт шалгагдаж шүүхээр шийтгүүлэн ял эдэлж буй 35 орчим хүн байгаа юм байна. Эдгээрээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйл, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар ял эдэлж буй 25 хүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлөгдөх, эдлээгүй үлдсэн ялаас нь 3 жил хасагдахаар байна. Ингэхээр хорих ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хэсэг нь өршөөлөөр суллагдах магадлалтай. Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг АТГ-ын эрх бүхий албан тушаалтан онцолсон байна.
Цаашлаад Өршөөлийн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө авлига, албан тушаалын өмч ашиглалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн ял хойшлогдсон, уучлагдсан, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялгүйд тооцогдохоор байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/