![]() |
З.Энхболдын үзэмж
Монгол Улсын хоёр дахь том албан тушаал УИХ-ын дарга З.Энхболд
чуулган дээр үг хэлэх гишүүдийг таалах эс таалах үзэмжээр ялгаварлан үг
хэлүүлдэг болжээ. Өчигдөрхөн хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр
МАН-ын зургаан сайдын асуудлыг ярилцах үеэр энэ нь бүр улаан цагаандаа
гарав. Ардчилсан намынхнаа З.Энхболд таалдаг болохоор үгийг нь
дуусгадаг, МАН-ынхныг таалдаггүй болохоор үгийг нь дуусгалгүй микрофоныг
булаадаг ийм л жишиг тогтчихлоо, УИХ-ын танхимд. УИХ гэдэг хууль
тогтоох дээд байгууллага З.Энхболдын хувийн компани биш. Гэтэл хувийн
компанийн захирал ажилтнаа загнаж байгаа юм шиг гишүүдээ загнадаг
"тэнэглэл”-ийг З.Энхболдоос өөр УИХ-ын даргаар ажиллаж байсан хэнбугай ч
үзүүлж байгаагүй. Өчигдрийн чуулганыг үзсэн ард түмний дийлэнх нь
"З.Энхболд УИХ-ын дарга биш дарангуйлагч юм биш үү” гэсэн сэтгэгдэлтэй
үлдсэн нь илт. Өнөөдөрч энэ сэдэв сошиал ертөнцөөр хүчтэй тарж байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын микрофоныг өөрийнх нь хэлж ярьсныг
сануулсных нь төлөө "Чиний ярьж байгаа надад таалагдахгүй” байна гээд
булаачихсан. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэгэн
насныхаа амьдралыг зориулсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг "уймраа” гэж
хэлсэн нь монголын ард түмнийг бухимдуулав. З.Энхболдын дарангуйлал
газар авбал Монгол Улс ямар замаар замнах бол гэхээс жихүүдэс төрж
байна.
