| |
Гэмт хэргийн улмаас 307 хүн нас баржээ
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн Судалгаа, Мэдээлэл, Сургалтын Хүрээлэнгээс "Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-г гаргажээ.
Тайлангийн хэсгээс дурдвал:
• урьд ял шийтгүүлсэн 1111 хүн
• гэмт хэрэг давтан үйлдсэн 375 хүн
• согтуугаар үйлдсэн 1006 хүн
• бүлэглэж үйлдсэн 1085, эмэгтэй 390
• насанд хүрээгүй 220 хүн ял шийтгүүлээд байгаа аж.
. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүлэглэж үйлдсэн гэмт хэргээс үүдэн ял шийтгүүлсэн нь 38,4 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнээс ял шийтгүүлсэн нь 28,8 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 307 хүн амь насаа алдаж, 1658 хүн бэртэж, гэмтэн, 49 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 76 хувьд нь хорих ял оноожээ.