Шинэчлэлийн Засгийн тэргүүн оны өмнөхөн Монголын хамгийн анхны архигүй
клуб "Залуус 21”-ийн нээлтэд оролцсон юм. Архигүй баар байгуулна гэдэг
бидний хэдэн монголчуудыг архин далайгаас аврах том зорилго агуулж байв.
Тиймдээ ч Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих
сангийн санхүүжилтыг хүртэн үүд хаалгаа нээсэн нь тэр. Гэвч архигүй баарны нас хэтэрхий богино байсан бололтой. Тодруулбал
наймхан сарын өмнө нээгдсэн "Залуус 21” архигүй клуб өнөөдөр "Зурагт”
зах болсон ажиллаж байна.