| |
Видео
Шинэ мэдээ
Прокурорууд хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байна
Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон талаар баттай эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор Үндэсний их баяр наадмын үеэр хар тамхины хэргээр саатуулагдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний гэрээс нь хар тамхи олдсон аж. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Энэ талаар холбогдох хуулийн байгууллагуудаас асуухад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа ч үгүйсгэж чадахгүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
zaluu.com