|
Видео

Шинэ мэдээ

Амгалан ДС өнөөдөр нээлтээ хийнэ

Амгалан ДС өнөөдөр нээлтээ хийнэАмгалан дулааны станцын нээлт өнөөдөр болно. Албан ёсны нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нарын албан хүмүүс оролцох юм.

Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа. Харин тус станцын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СМЕС" компани ажиллалаа. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даах юм. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт оруулах шийдвэр гаргажээ. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна.

Одоогоор дулааны станцын ажлын гүйцэтгэл:

- Дулаан станцын үндсэн барилгын угсралтын ажил 94 хувьтай

-Нэгдүгээр зуухын угсралтын ажил 98 хувьтай буюу химийн угаалга, туршилт, тохируулга хийхэд бэлэн болжээ.

-Хоёрдугаар зуухын угсралтын ажил 98 хувьтай

-Гуравдугаар зуухын угсралтын ажил 90 хувьтай явна.

-Уутат шүүлтүүрийн угсралтын ажил 95 хувьтай

-Утаа сорогч болон утаа сорогчийн барилгын угсралтын ажил 98 хувьтай

-Яндангийн барилга угсралтын ажил дууссан

-Вагон хөмрөгчийн барилга угсралтын ажил 96 хувьтай

-Түлш дамжуулах конвейрийн барилга угсралтын ажил 97 хувьтай явна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler