|
Видео

Шинэ мэдээ

Naughty Boy, Sam Smith: “La La La” дууны клипийн агуулга

Энэ клипийг гэр бүлийн хүчирхийллээс болж орон гэрээсээ дайжин зугтсан дүлий хүүгийн тухай Боливийн нэгэн домогт үндэслэн хийжээ. Гэхдээ домгоосоо арай өөр юм байна.

Naughty Boy, Sam Smith: “La La La” дууны клипийн агуулга

 


Гудамжинд гарсан хүү тэнэмэл нохой олж аваад дагуулан явна.

Naughty Boy, Sam Smith: “La La La” дууны клипийн агуулга

 


Удалгүй хүү гай зовлонд өртсөн хүмүүсийг мэдэрч хашгирах дууныхаа шидээр эмчилж чаддаг увидастай болохоо мэднэ. Түүний хашгирах дуу хар салхины урхираан, газар хөдлөлтийн нүжигнээн мэт сүрлэг чанга аж.

Naughty Boy, Sam Smith: “La La La” дууны клипийн агуулга

 


Дараа нь хүү тосгоныхондоо шоолуулан доромжлуулж, чулуугаар шидүүлж буй настай өвгөнтэй тааралдаж шидэт хашгирааныхаа хүчээр авран, сэтгэл зүрхийг нь амирлуулна. Клипэнд шинэ зүрх худалдан авч өгч байгаагаар гарч байна.

Хэсэг хугацааны дараа уяман өвчтэй гэгдэж хүний нийгмээс хөөгдөн гадуурхагдсан зэрэмдэг эртэй учирна. Энэ эр нэгэн цагт зөнч мэргэн байсан ч Эль Тио чөтгөрийг дагахаас татгалзсаны учир түүнд хараагдаж, чөтгөрийг шүтэгчдийн нийгмээс хөөгдсөн байжээ.

Naughty Boy, Sam Smith: “La La La” дууны клипийн агуулга

 


Эль Тио нь тамын орны эзэн болох тул мөнх бус хүмүүс түүний хилэнг номхотгохоор аргадаж, тахил өргөн, бэлэг сэлт барьж өршөөл ивээл хүсдэг байв.

Зөнч эрийн өгүүлснээр: Чөтгөрийн дууг сонссон хэн боловч эрхэнд нь орох тавилантай гэнэ. Одоо чөтгөр эзгүй цөлд нэгэн цагт өөрийг нь тахин шүтдэг хүмүүсийн хот байсан газраас холгүй уурхайн балгасанд үүрлэдэг аж. Хотын хүмүүсийг чөтгөр хараасан тул бүгд амиа егүүтгэн дуусчээ. Уурхай хүмүүст хэрэгтэй боловч чөтгөр байгаа тул яах ч аргагүй. Үе үе уурхайчид лам гөрөөсөөр тахил өргөн чөтгөрийн хараалыг түр хугацаагаар ч болов хойшлуулдаг аж.

Naughty Boy, Sam Smith: “La La La” дууны клипийн агуулга

 


Аялагчид чөтгөрийг зорин очно. Хүү шидэт хоолойныхоо хүчээр чөтгөрийг устгаж чадна гэдэгтээ итгэн ганцаараа одно.

Нэг талаас хүү уурхайчдыг чөтгөрийн хорлолоос аврахын тулд биеэрээ золиос болж буй мэт, нөгөө талаас зөвхөн хүү л чөтгөрийг дарж чадна гэсэн хоёрдмол санаатайгаар клип дуусах аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler