|
Видео

Шинэ мэдээ

Тохижилт үйлчилгээний ажилчдыг урамшууллаа

9aeafe hot soyol2 091049 518868296 1 x800

Үндэсний их баяр наадмаар нийслэлийн иргэдийг тав тухтай наадуулахын төлөө сэтгэл зүрхээ гарган сайн ажилласан ТҮК-ийн ажилтнуудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр "Нийслэлийн цэвэр цэмцгэр орчныг энэ хүмүүс нуруун дээрээ үүрч явдаг шүү. Аюулгүй байдалдаа анхаарч болгоомжтой ажиллаарай” гэсэн юм.

Наадмаар нийт 240 ажилтан хоггүй цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө  ажилласан байна.

Хүй долоон худагт 320, Төв цэнгэлдэх хүрээлэнд 200 ширхэг хогийн сав, 26 био 00-ыг байршуулсан аж.

Баяр наадмын өдрүүдэд хуурайшилттай тоосжилттой байсан тул тодорхой байршлуудад усалгаа хийж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Ирээдүйн хөгжлийн хүрээлэн ТББ-ын ажилтнууд хяналт тавьж ажилласан гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler