| |
Видео
Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардав
Эрүүгийн
хэргийн I шүүхийн шүүгч сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих
шийдвэрийг энэ сарын 9-нд гаргаж, шүүхийн байрнаас Ганц худаг руу ачсан
юм. Тэгвэл сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон асуудлаар ИЗНН-аас
мэдэгдэл гаргасан байна.
Тус намын мэдэгдэлд "Эх сурвалж нь тодорхой мэдэгдлийг сайтдаа байршуулж, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгээд зогсохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсаныг манай нам буруушааж байна. Цагдан хорих нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр мөн тул сэтгүүлч С.Баттулгыг нэн даруй суллахыг шаардаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn