|
Видео

Шинэ мэдээ

3D-ээр хөрвүүлсэн “Цогт тайж” киног хүлээн авлаа


 

Ц.БАЯР

Монголын кино урлагийн сор бүтээл болсон " Цогт тайж” киног  эх хувиас 3D технологоор хувиргаж, эх хувьтай нь хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр ДБЭТ-т  боллоо. 1945 онд Монгол Оросын  алдартай найруулагч, жүжигчид хамтран бүтээсэн  кино юм. Тухайн үеийн улсын төсвийн гуравны нэг хувиар бүтээж байжээ.  Энэ үйл явдал Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, "Цогт тайж” киноны 70 жил, Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Францын "CNC” кино урлагийн төв нь хоёр улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу "Цогт тайж” киноны эх хувилбарыг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж, киноны контратив хувийг сэргээн засварласан хувилбарыг 2011 онд манай талд хүлээлгэн өгсөн юм. Энэ удаа сэргээн засварлалт хийж, хуулбарласан 15 бүлэг, тоон хэлбэрт шилжүүлсэн хоёр хувь бүтээлийг өнөөдөр БСШУЯ-нд хүлээлгэн өгч байна. Энэ талаар БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ "Цогт тайж та бүхний мэдэх Монголын эртний киноны нэг. Франц улс кино урлагийн орон гэдэг утгаараа их онцлог. Манай улсад Кино урлагийн үндэсний төв хэмээх байгууллага бий. Энэхүү байгууллага кино сэргээн засварлах үйл ажиллагааг хариуцдаг. "Цогт тайж" киноны сэргээн засварлалтыг энэ байгууллага хийж гүйцэтгэсэн. Бид сэргээн засварласан цоо шинэ хувийг нь Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгөөд байна. Ингэснээр Монгол Улс хамгийн эртний киногоо өндөр технологиор сэргээн засварласан хувьтай боллоо. Бид зөвхөн дүрс бичлэг, дууны хувьд өндөр түвшинд сэргээн засварласан болохоос киноны хувьд өөрчлөлт ороогүй гэдгийг тэмдэглэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler