| |
Б.Цогтбаяр: Бидний хулгайгаар кино хийж байсан камер ардчиллын түүхэнд баримт үлдээсэн
Харин энэхүү киног авсан "Кинор” аппаратыг Үндэсний түүхийн музейн дурсгал болгон гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ үеэр "Кинор” аппаратыг хэрэглэж байсан МҮКУА-ийн Ерөнхийлөгч, "Зохиомж” дээд сургуулийн захирал, найруулагч Б.Цогтбаяртай цөөн хором ярилцлаа.
-Та "Кинор” аппаратынхаа талаар танилцуулахгүй юу?
-Энэ камерыг ЗХУ-д үйлдвэрлэсэн. Тус камер нь 16мм-ийн хальсаар зураг
авдаг юм. Зөвхөн хальсаар зураг авдаг гэдгээрээ онцлогтой. Гэхдээ
хамгийн чухал нь Монголын ардчилсан хувьсгалын тэр ганцхан хоромд болоод
өнгөрсөн дахин давтагдахгүй мөчийг түүх болгон үлдээсэн нь чухал юм.
-Тухайн үед энэ камераар "Халуун салхи” баримтат киноны зургийг авахад ямар хүндрэл тулгарч байсан бэ?
-Бидний хийсэн бүтээл баримтат кино байсан. Тиймдээ ч нэг л хормын
зургийг амжиж авах шаардлага гарсан. Харин тэр үед ес эхэлж, цаг агаар
хүйтэрсэн байсан учраас камер гацах, хөлдөх, царцах гэх мэт бэрхшээл
тулгарсан.
Гэхдээ үүнээс илүү бэрхшээл бол бид киногоо хулгайгаар угаалгах байсан юм. Яг хоёр нийгмийн зааг байсан учраас үзэл бодлын зөрчилдөөн үүсч биднийг эсэргүүцэх хүмүүс ч их байсан. Ажлаас халах, дарамт шахалт ирэх бол энгийн жишээ байв.
-Яагаад энэ камераа музейд хүлээлгэж өгөхөөр болсон бэ?
-Энэ бол ганцхан миний хийсэн, бүтээсэн зүйл биш. Миний найз, хамт
олон зэрэг хүмүүс хальсанд ардчиллыг буулгахад тусалсан. Тиймдээ ч энэ
камер бол миний ч биш, бидний ч биш Монголын ард түмний баялаг, өмч
юм. Тиймээс л Үндэсний түүхийн музейн "Ардчилсан танхим”-д өгөхөөр
болсон.
-Өмнө нь яагаад музейд өгөөгүй байсан юм бэ?
-Би 1998 онд анх сургуулиа төгсөж ирчихээд камераа авч найзуудтайгаа
нийлж "Халуун салхи” баримтат киногоо хийсэн. Камераа аваад анхны
бүтээлээ хийж, ардчиллын он жилүүдийг кино хальсанд буулгаж байснаа
бодож би камераа их л хайрлаж өөртөө байлгадаг байсан. Харин түүнээс
хойш камераа хэсэг хугацаанд алдаад эргүүлж олоод л музейд гардуулж
байгаа нь энэ юм.
Б.Уранчимэг