|
Видео

Шинэ мэдээ

ЭХНЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭХ ҮҮ?



"Эхнэр маань ажил хийдэг. Үүний хажуугаар гэрийн бүх ажлаа зохицуулдаг. Бусад айл болж л байхад гэж хөдөлмөрийг нь үл тоодог эрчүүд бидний хэнэггүйтлийн цаана ямар их ажил байдгийг та зүүдлээгүй байх. Өдөржин ажиллахын хажуугаар завсар зайгаар нь хүүхдээ асарч, хооллон ундлан, тоглож саатуулна, унтуулна, уйлж уцаарлахад нь аргадна. Ингээд ч зогсохгүй, гэрийн бусад бүх ажлыг хийнэ".

"Ханийнхаа өдөр тутам хийдэг бүх ажлыг би мөнгөн үнэлгээнд оруулах гэж үзлээ". Энэ нь түүнийг үгүйсгэх гэсэндээ биш.

- Хүүхэд асрагчийн дундаж цалин – сард 250,000₮, жилд 3,000,000₮ /хамгийн багаар тооцсон/
- Гэр орон цэвэрлэх үйлчилгээ – нэг удаа 5000-10000₮ 7 хоногт 3 удаа сард 60,000-120,000₮ /хамгийн багаар тооцсон/
- Тогооч – долоо хоногт 200,000₮, сард 800,000₮ /хамгийн багаар тооцсон/
- Санхүүгийн туслах (төсөв гаргах, төлбөр тооцоо хийх г.м) – цагт 10,000₮ , долоо хоногт 5 цаг гэж үзвэл сард 200,000₮ /хамгийн багаар тооцсон/
- Угаалга – долоо хоногт 20,000₮-25,000₮ , сард 80,000₮-100,000₮ /хамгийн багаар тооцсон/
- Бусад ажил – цагт 5,000₮ , хоногт 10 цаг 50,000₮ сард 1,500,000₮

"Ингэхлээр сард 3,070,000₮ болж байна. Би энэ үнэлгээг гаргахдаа нэг их өндөр цалин төсөвлөөгүй ч, эхнэрээ "цалинжуулж” чадахгүй нь тодорхой гэдгийг ойлгож байна.

Гэтэл манай эхнэр шиг байдалд байгаа эмэгтэйчүүд өвдөж хэвтэх ч аргагүй, хагас бүтэн сайныг ч мэдэхгүй, амралт, чөлөө цаггүй ажиллана. Харин дээрх үйлчилгээг үзүүлэх хөлсний ажилчид мөнгө аваад хууль ёсоор амралт нэхнэ шүү дээ.

Хааяа тэр маань өөртөө нэг юм худалдаж авчихаад гэр бүлдээ хэрэгтэй зүйл авдаг байж хэмээн ярьдаг. Гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг ажил хийхдээ харьцуулах аргагүй бөгөөд 3 дахин өндөр үнэлэх ёстой юм.

Нэгэн эрийн бодлоос...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler