| |
Чи бол миний зарц, би бол Чингис хааны удмын хатан гаралтай хүн, эгч нар миний шивэгчин байхгүй юу…
Намайг сүүлийн үед элдвээр хэлж муу санаатай хөгийн ястан энэ тэр гэнэ. Том хүүд нь би сайн ч биш муу ч биш ерөнхийдөө хатуу ханддаг. Намайг 2 хүүхэдтэй эцэг хүн байж хөгийн хүн биш хүний арьс нөмөрсөн новш энэ тэр гэдэг боллоо. Ядахад манай эгч нар манайтай ойрхон үргэлж орж гарангаа том хүүг өөчилж гоочлоод бүр дургүйг нь хүргээд байх шиг байна. Манай эгч нарыг хажуугаар нь явахад нуруу хүйт оргим сэжгийн муухай авгай нар гээд бүүр үзэхгүй. Манай эгч нар ч айхтар хэл амтай улсууд дийлдэхгүй юм. одоо яавал дээр вэ. Гадагшаа гараад явахаараа гоёж гангалаад гарна. fac ийг нь үзхэээр хүн бүр л гоё сайханыг нь шагшина. Эхнэрээ ажлаас нь гаргая гэхээр би чиний хүүхдүүдийг гаргаж 3 жил гэрийн хорионд чиний зарц хийсэн одоо чадахгүй гэх юм. Уур амьсгал улам л муудна.
Саяхан намайг чи бол миний зарц, би бол Чингис хааны удмын хатан гаралтай хүн, танай эгч нар миний шивэгчин байхгүй юу, тэрийгээ мэдэхгүй юун сэхүүн зантай тариачингууд вэ гэж загнасан. Сексийн хувьд би хойрго гэхдээ болоод л байдаг. миний дутагдал гэвэл уураа хүрэхээр хэдэн ч хоногоор дуугардаггүй, өөрийг нь барьж байх сонирхолтой учраас ингээд байна уу гэж бодох юм. Та бүхэн зөвлөгөө өгөөч. Манай эгч гэж нэг авгай чи бол ураг удмаа мэдэхгүй тэнэг халх энээ тэрээ гэж загнасан байсан. Тэрнээс болоод муу боолууд гээд бүүр царай өгөхөө байлаа яах вэ. Надаас хайр халамж нэхээд байна уу еөөр ойлгохоо байлаа. Намайг хүн хайралж мэдэхгүй хүйтэн зүрхтэй дурак гэж хэлдэг. Би ч гэж би хайртай гэж нэг ч удаа зориг гаргаж хэлж үзээгүй. Сүүлдээ энэ 2 хүүхдийг гаргаснаас бусдаар чи бол миний хувьд зүгээр гадны эрэгтэй. Сэтгэл гэж эрхтэн чамд байна уу гээд байх боллоо.