| |
Баруун-Урт хот “Бид хамтдаа” аяны нээлтээ хийлээ
Наран ургах зүгт Алтан-Овоо, Шилийн богдоороо овоглосон Сүхбаатарчууд Баруун-Урт хотноо "Бид хамтдаа” аян амжилттай нээлтээ хийлээ. Сумдынхаа иргэд, айл бүрт хүрч ажиллахын тулд тэргүүлэгчдийн хуралдаанаар 13 сумаа 4 бүс болгож, тус бүр бүс харицсан дэд дарга нарыг томилсон юм. Нээлтэн дээр ил захидлыг уншиж танилцуулсны даргаагаар бүс хариуцсан дарга нарт захидлыг гардуулсан. "Бид хамтдаа” хамтдаа аяны нээлтэнд хүрэлцэн ирсэн иргэд маш өндөр сэтгэгдэлтэй байсан нь бидний ажил маш хурдацтай урагшлах нь илт байлаа.
Нээлтий дараагаар Аймгийн Намын хорооны дарга Р. Буд Сүхбаатар, Түмэнцогт суманд, Дэд дарга Д.Гэрэлбадрах Түвшинширээ, Халзан сумдад, Бага хурлын гишүүн М.Төмөрчулуун Дарьганга, Онгон, Наран сумдад тус тус очиж ажиллаа. Аймгийн хүн амын нийт өрхийн тоо 16679, үүнээс одоогийн байдлаар захидал хүргэлт 50003 өрхөд буюу 30%-тай байна.Баруун-Урт хотын хэмжээнд хүн амын нийт 5727 өрхийн 3321 өрх буюу 58%-д захидлыг хүргэсэн. Мөн Аймгийн Намын хороо, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас орон нутгийн телевиз, цахим орчинд ажиллаж "Бид хамтдаа” аяны үр дүн болон захидал түгээлт, бусад мэдээллийг шуурай түгээсээр байна.