| |
Видео
Шинэ мэдээ
"Miss Mongolia 2015"-ын ялагчаар Н.Ану тодорлоо
Өчигдөр "Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах ГАЛА тоглолт болж өнгөрлөө. Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг мисс Н.Ану гардан авлаа. Ялагчийн титмийг авсан энэ бүсгүй өмнө "Miss-Mongolia 2013” наадмын титмийн эзэн болж байсан удаатай аж.Зургадугаар сарын 26-ны өдрөөс хойд өдөр бүр үзэгчдийн хүртээл болж цахим ертөнцөөр санал асуулга явуулж байсан энэ тэмцээн нь гэр бүлийн суурь хүмүүжилд суурилсан, сэтгэл зүтгэлийн цэвэр өрсөлдөөн ба дэлхийн тайзнаас Монгол эх орноо 2 тэрбум гаруй үзэгчдийн өмнө төлөөлөх бололцоог олгодог Үндэсний Шалгаруулалт юм.