|
Видео

Шинэ мэдээ

АН-д худалдагдаагүй ард түмнийхээ талд байж чадсан МАН-д баярлалаа

АН-д худалдагдаагүй ард түмнийхээ талд байж чадсан МАН-д баярлалаа

Засаг авангуутаа л төрийг самарч орхидог АН хэдэн сарын өмнө МАН-ыг өдөр шөнөгүй эргүүлдэн хамтрахыг гуйж байхад ард түмэн "битгий хамтраасай!”гэж залбирах нь шахуу хүсч байсан. Гэвч МАН АН хоёр өвөр түрийдээ орчихсон. Ингээд л хамтдаа идэж уух, Тавантолгой, Оюутолгой хамаг баялгийг минь хувааж хүртэх, үр хүүхдийг минь бөөн өр ширэнд баригдуулж үлдээх тэдний зам шуударлаа гэж харж, халаглаж байсан нь олон.

 

Харин өнөөдөр АН-ынхан МАН-ыг "биднийг ойлгож, санаа сэтгэл нийлэх амраг биш” гээд хөөхөд нь олон нийт баярлан алга ташиж байна. Тэгэхдээ увайгүй АН-ын шийдвэрт бус тэдэнд худалдагдаагүй, ард түмнийхээ талд байж чадсан МАН-д баяр хүргэж байгаа юм. Нэгэнт улс орныг урагш татах нэг ч ажлыг гараасаа гаргах сонирхолгүй, ашиг сонирхлыг урьтал болгож байгаа АН-ыг засагт хамтраад зогсоож хүчрэхгүй бол МАН ч гэсэн "хөөж” байгаа дээр нь "Баяртай, битгий намайг гуйгаарай” гээд нөгөө талдаа нэг мөсөн гарчих хэрэгтэй. Тэгвэл 2016 он МАН-ынх болох нь гарцаагүй.

А.Магнай

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler