![]() |
Видео
Шинэ мэдээ
Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэрээр залилангийн хэргүүд үйлджээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж эмнэлэг, цэцэрлэгүүд рүү утасдан мөнгө нэхсэн хэргүүд удаа дараа гарсаныг эх сурвалж онцоллоо. Тэдгээр бүлэг иргэд эмнэлэг рүү утасдан "НМХГ-аас ярьж байна. Танай эмнэлэгт TV-8 телевизтэй хамт очиж шалгалт хийнэ. Шалгалтын төлбөр болох 40 мянган төгрөгийг дансаар шилжүүл" гэх мэтээр мөнгө нэхсэн цөөнгүй үйлдэл бүртгэгджээ.
Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулж байгаа аж. Иргэд аж ахуй нэгжүүдэд анхааруулж хэлэхэд, ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гэж үзэж байвал 70128012 дугаарын утсанд яаралтай хандахыг НМХГ-аас сэрэмжлүүлж байна.
